Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Олон улсын залуучуудын өдрөөр “Ер бусын амьдрал” театрчилсан үзүүлбэр үзүүлнэ

1999 оны 8 дугаар сарын 12-нд Португалийн Лиссабонд дэлхийн улс орнуудын Залуучуудын асуудал хариуцсан сайд нарын уулзалт болсон.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын залуучуудын өдрөөр “Ер бусын амьдрал” театрчилсан үзүүлбэр үзүүлнэ
Олон улсын залуучуудын өдрөөр “Ер бусын амьдрал” театрчилсан үзүүлбэр үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

1999 оны 8 дугаар сарын 12-нд Португалийн Лиссабонд дэлхийн улс орнуудын Залуучуудын асуудал хариуцсан сайд нарын уулзалт болсон. Энэ уулзалтаас гаргасан зөвлөмжид үндэслэн НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг Олон улсын залуучуудын өдөр (International youth day) болгон тэмдэглэж байхаар зарлажээ. Улмаар 2000 оноос тэмдэглэж эхэлсэн байна.

Тэгвэл энэ сарын 12-нд 17:00 цагт буюу Олон улсын залуучуудын өдрөөр Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв болон “Орфей” театр хамтран шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Ер бусын амьдрал” театрчилсан үзүүлбэрийг шинэ содон шийдлээр хүмүүсийн хүртээл болгохоор болжээ.

Хуваалцах