Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Омикрон хувилбар нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт халдварын 90 хувийг эзэлж байна

Омикрон хувилбар нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт халдварын 90 хувийг эзэлж байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Омикрон хувилбар нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт халдварын 90 хувийг эзэлж байна
Омикрон хувилбар нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт халдварын 90 хувийг эзэлж байна. Зураг: МҮОНРТ

Омикрон хувилбар нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт халдварын 90 хувийг эзэлж байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлсэн.

Мөн тэрбээр "Эрсдэлийн үнэлгээг хийж үзэхэд хэрвээ бид ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүйгээр халдварын тархалт энэ эрчээрээ өсвөл хоёрдугаар сарын эхний долоо хоногт оргил үедээ хүрнэ. Улмаар буурна. Гэхдээ тохиолдлын тоо 50-60 мянган хүрэх бололцоотой бөгөөд үүнийг дагаад орны ачаалал нэмэгдэнэ.

Хөл хөдөлгөөнийг 50 хувиар бууруулбал, тохиолдлын тоо даруй хоёр дахин бага байх боломжтой. Гэхдээ халдварын оргил үед хойшилно. Орны ачаалал буурах эерэг нөлөөтэй" гэдгийг хэллээ. Тэгвэл УОК-ын дэргэдэх Эрдэмтийн зөвлөл доорх тооцооллыг гаргасан юм. Иймд сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг уриалж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах