Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

"Омикрон" хувилбараар өвдөөд эдгэсэн ч дахин халдвар авах эрсдэл өндөр байна

Одоогоор нийт батлагдаж байгаа халдварын тархалтын 99 хувийг "Омикрон" хувилбар эзэлж байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Омикрон" хувилбараар өвдөөд эдгэсэн ч дахин халдвар авах эрсдэл өндөр байна
"Омикрон" хувилбараар өвдөөд эдгэсэн ч дахин халдвар авах эрсдэл өндөр байна. Зураг: МҮОНРТ

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Сар шинийн дараагаас халдварын тохиолдол нэмэгдэхээр байгааг судлаачид анхааруулж байсан. Одоогоор нийт батлагдаж байгаа халдварын тархалтын 99 хувийг "Омикрон" хувилбар эзэлж байна.

Хичээл, сургууль эхлэх үеэр халдварын тоо 10-20 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ. Манайд "Омикрон"-ы хоёрдугаар хувилбар бүртгэгдээгүй, мөн "Омикрон"-ы хоёрдугаар хувилбар PCR шинжилгээгээр илрэх боломжгүй, генийн дарааллаар илрүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга "Омикрон" вирусний нэгдүгээр хувилбараар өвдөөд эдгэсэн ч дахиад дараагийн хувилбараар өвдөх эрсдэл өндөр гэдгийг санууллаа.

Хуваалцах