“Омикрон”-ы халдвар болон цаг агаарын таагүй байдлын улмаас АНУ-д нислэгүүд цуцлагдсаар байна
Цар тахал болон цаг агаарын таагүй нөлөөнөөс шалтгаалан АНУ-д нислэгийн цуцлалт шинэ дээд цэгтээ хүрчээ. Бямба гарагт дэлхий даяар 4400 орчим нислэг цуцлагдсаны
Мэдээллийн алба

Цар тахал болон цаг агаарын таагүй нөлөөнөөс шалтгаалан АНУ-д нислэгийн цуцлалт шинэ дээд цэгтээ хүрчээ. Бямба гарагт дэлхий даяар 4400 орчим нислэг цуцлагдсаны 2500 гаруй нь АНУ-д байна гэж Флайтавэйр агаарын тээврийн сайтад мэдээллээ. Мөн АНУ-ын төв хэсэгт их хэмжээний цас орсноор, жуулчдын төлөвлөгөөнд өөрчлөлт оржээ.
“Цаг агаарын тааламжгүй байдлаас үүдэн бид нислэгээ урьдчилан цуцалсан аж. Бид зорчигчдод дахин захиалга өгөх эсвэл өөр төлөвлөгөө гаргахын тулд нислэг цуцлагдсан тохиолдолд тэдэнтэй эрт холбогдож байна" гэж Юнайтэд Эйрлайнс компанийн төлөөлөл мэдэгдлээ.
12 дугаар сарын 24-өөс хойш АНУ-д 12 мянган гаруй нислэг цуцлагджээ. Агаарын тээврийн компаниуд ажилтнуудын хомсдлыг арилгахын тулд нэмэлт цалингаар багийнхныг татахыг хичээж байна. АНУ-д омикрон хувилбар тархалт өндөр байгаагийн улмаас уртасгасан цагаар ажиллах тохиолдол нэмэгдэж байна.
Шинэ он гарахтай зэрэгцэн албан хүлээж авсан тус хотын шинэ дарга Эрик Адамс "Энэ тахал нь зөвхөн бие махбодын хувьд төдийгүй сэтгэл санааны хувьд нөлөөлж байгаа. Гэсэн ч би энэ хотын хүмүүст юу ч тохиолдсон байлаа тэднийг дотоод амар амгалан байлгахыг хичээж ажиллана" гэж мэдэгджээ.


















