Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Омогшил, эх оронч үзлээр “дүүрэн” наадмын нээлт

Энэ жилийн наадмын нээлтийг Монгол Улсын төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулсан. Наадмын нээлт тун сайхан болж байгааг наадамчин олон төдийгүй харьд суугаа монголчууд, твиттер, фэйсбүүкийн хэрэглэгчид шагшин магтаж байна.

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Омогшил, эх оронч үзлээр “дүүрэн” наадмын нээлт
Омогшил, эх оронч үзлээр “дүүрэн” наадмын нээлт. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа яг одоо Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр үргэлжилж байна. Наадмын нээлтэд Монголын түүхийг үечлэн харуулсан нь наадамчин олонд ихэд таалагдаж байна.

Омогшил, эх оронч үзлээр “дүүрэн” наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан тулганд гал бадрааж, наадмын талбайгаас “хөлөг онгоц” хөөргөв. Наадмын нээлтийн нэг онцлох хэсэг бол МУГЖ Т.Ариунаагийн тэмээн жингийн цуваа ахалж, ая дуугаа өргөсөн явдал юм.

Хуваалцах