Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он дуустал амьд мал тээвэрлэхийг хориглов

Монгол Улсын хэмжээнд бог малын мялзан, хонины цэцэг, шүлхий зэрэг малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Мал эмнэлэг үржлийн газраас улсын хэмжээнд амьд мал тээвэрлэлтийг хориглосон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он дуустал амьд мал тээвэрлэхийг хориглов
Он дуустал амьд мал тээвэрлэхийг хориглов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд бог малын мялзан, хонины цэцэг, шүлхий зэрэг малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Улсын Мал эмнэлэг үржлийн газраас улсын хэмжээнд амьд мал тээвэрлэлтийг хориглосон.

Сүхбаатар аймгийн хувьд хонины цэцэг өвчний голомтот бүс нутаг бөгөөд малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс хийж буй мал угаалгын ажил 30 орчим, вакцинжуулалт 40 орчим хувьтай буюу хангалтгүй түвшинд байгаа нь малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар зайлшгүй анхаарч ажиллах шаардлага бий болгож байна. Тиймээс аймгийн Засаг даргын 2016 оны А/353 тоот захирамж гарч, өөрийн болон өөр аймаг, сумын хооронд амьд малын тээвэрлэлт, шилжилт хөдөлгөөн хийхийг 2016 оныг дуустал хориглосон байна.

Харин мах бэлтгэж нийлүүлэх, тээвэрлэхийг хориглоогүй юм. Энэ хугацаанд амьд малд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гоц халдварт өвчний гэрчилгээ олгохгүй байх арга хэмжээг зохион байгуулж ажиллах ажээ. Түүнчлэн малчид, мал бүхий иргэдэд хонины цэцэг өвчний голомт бүхий сум, газар нутгаас мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн төв суурин газар болон нийтийн хэрэгцээнд нийлүүлэхгүй байх талаар урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг тогтмол хүргэн ажиллахыг сум, багийн Засаг дарга, Мал эмнэлэг үржлийн тасаг, малын эмч нарт даалгажээ.

Хуваалцах