Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гараад согтуу иргэд эрүүлжүүлэхэд биш эмнэлэгт хүргэгдэнэ

Цагдаагийн албаны тухай хуулийн албадан эрүүлжүүлэх хуулинд өөрчлөлт оруулсны дагуу өөрийгөө удирдаж чадахгүй болтлоо согтсон иргэдийг эрүүлжүүлэх байранд бус хордлого тайлах эмнэлэг рүү хүргэхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он гараад согтуу иргэд эрүүлжүүлэхэд биш эмнэлэгт хүргэгдэнэ
Он гараад согтуу иргэд эрүүлжүүлэхэд биш эмнэлэгт хүргэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн албаны тухай хуулийн албадан эрүүлжүүлэх хуулинд өөрчлөлт оруулсны дагуу өөрийгөө удирдаж чадахгүй болтлоо согтсон иргэдийг эрүүлжүүлэх байранд бус хордлого тайлах эмнэлэг рүү хүргэхээр болжээ. Харин согтуугийн улмаас гэмт хэрэгт холбогдон, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан иргэд цагдаагийн түр саатуулах байранд очих аж. Нийслэлийн хэмжээнд Сэтгэцийн Эрүүл Мэндийн төв, Наркалогийн эмнэлэг, Цэргийн Госпиталийн хордлого яаралтай тусламжийн төв, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэлийн наркалогийн төвүүдэд согтуу иргэдийг хүлээн авахаар болжээ. Хордлого тайлах нэг удаагийн эмчилгээ 20 – 25 мянган төгрөг бөгөөд төлбөрийн чадваргүй, тэнэмэл иргэдийг хэрхэн шийдэх талаар одоогоор тодорхойгүй байна.

Хуваалцах