Он гарсаар 16 хүн хачигт халдвараар өвджээ
Эпидемиологийн 19 дэх долоо хоногт олон жилийн дундажтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.
Мэдээллийн алба

2016 он гарсаар улсын хэмжээнд Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан, Дорноговь, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн 51 сум, Улаанбаатар хотын 8 дүүргээс хачигт халдварын эрсдэлд өртсөн 178 тохиолдол бүртгэгдэж, 16 (8.9 хувь) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эпидемиологийн 19 дэх долоо хоногт олон жилийн дундажтай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ


















