Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гарсаар 255 хүний амь насыг авран хамгаалжээ

Монгол Улсын хэмжээнд он гарсаар гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1277 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 29 хүн амь насаа алдаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он гарсаар 255 хүний амь насыг авран хамгаалжээ
Он гарсаар 255 хүний амь насыг авран хамгаалжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд он гарсаар гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 1277 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 29 хүн амь насаа алдаж, 6 хүн гэмтэж бэртэн, 3.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 3-аар, гэмтэж бэртсэн хүний тоо 22-оор тус тус буурсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 10-аар өссөн, аварсан эд хөрөнгө 0.3 тэрбум төгрөгөөр өссөн.

2019 онд эхний 3 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрөл тус бүрээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал:

МОНГОЛ УЛСАД 2019 ОНЫ ЭХНИЙ 3 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах