Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гарсаар 33 удаа ой хээрийн түймэр гарчээ

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод зэрэг аймагт түймрийн голомттой байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он гарсаар 33 удаа ой хээрийн түймэр гарчээ
Он гарсаар 33 удаа ой хээрийн түймэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод зэрэг аймагт түймрийн голомттой байна. Он гарсаар 33 удаагийн ой хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн. Ой хээрийн түймэр гарах болзошгүй эрсдэлтэй энэ цаг үед иргэд олон нийт сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа н.Ууганбаярын ярианд анхаарлаа хандуулна уу.

Ирэх тавдугаар сар бүхэлдээ түймрийн эрсдлийн үе байдаг. Нэг хүний санамсаргүй үйлдэл, нэг ширхэг дутуу татсан тамхины ишнээс шалтгаалж түймрийн нөхцөл байдал бий болоод байна. Тиймээс ард иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Хуваалцах