Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гарсаар 357 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 21 аймгийн 98 сум, дүүрэгт 357 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он гарсаар 357 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь насыг авран хамгааллаа
Он гарсаар 357 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь насыг авран хамгааллаа. Зураг: МҮОНРТ

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 21 аймгийн 98 сум, дүүрэгт 357 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь нас, 44.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдлийн 85 хувь буюу 305 нь обьектын гал түймэр, 12 хувь буюу 43 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, бусад 3 хувь нь геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах