Он гарсаар 508 цагдаа амиа алджээ
Энэ он гарсаар АНУ-ын 508 цагдаагийн албан хаагч амиа алдсан гэх статистик мэдээллийг independent.co.uk сайтад мэдээлжээ.
Мэдээллийн алба

Энэ он гарсаар АНУ-ын 508 цагдаагийн албан хаагч амиа алдсан гэх статистик мэдээллийг independent.co.uk сайтад мэдээлжээ. Өнгөрсөн бямба гарагт л гэхэд Даллас хотод байрлах Цагдаагийн төв байр руу буутай этгээдүүд халдаж цагдаагийн албан хаагчдын аминд хүрсэн хэрэг гарсан юм. Сүүлийн таван жилийн хугацаанд л гэхэд АНУ-д цагдаагийн амь насанд халдах хэрэг нэмэгдэж байгаа бөгөөд тус улсад он гарсаар есөн өдрөөс бусад өдөрт буун дуу гарч, цагдаа нар амиа алджээ.

Амиа алдаж буй цагдаа нарын олонх нь хар арьст цагдаа байдаг байна. Дашрамд өгүүлэхэд, АНУ-ын Засгийн газраас цагдаагийн албан хаагчдын зэвсгийн хэрэглээг хязгаарласан нь халдлагад өртөх гол шалтгаан болж байгаа талаар сайтад өгүүлжээ.


















