Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гарсаар 600 гаруй хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ

Энэ он гарснаас хойш гэмт хэргийн улмаас 600 гаруй хүүхэд хохирч, 26 хүүхэд нас барсан баримт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он гарсаар 600 гаруй хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
Он гарсаар 600 гаруй хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ. Зураг: МҮОНРТ

Энэ он гарснаас хойш гэмт хэргийн улмаас 600 гаруй хүүхэд хохирч, 26 хүүхэд нас барсан баримт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хүүхдүүд гэмт хэргээс болж хохирох тохиолдол ихэвчлэн сургуулиас гэр рүүгээ явах замд, мөн хичээл орох, тарах цагт гарч байна.

Тодруулбал, энэ сарын 13-нд БЗД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт 12 цагийн орчимд 11 настай хүүхдийг зодож, гар утсыг нь дээрэмдсэн бол БГД-ийн 1-р хороонд 13 настай охиныг цохиж унаган мөн гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.

Мөн энэ сарын 9-ний өдөр СХД-ийн 14-р хорооны нутагт дунд сургуулийн 6 хүүхдийн утсыг дээрэмдсэн хэрэг гарсан. Хүүхдүүдийг дээрэмдэхдээ мэс тулгаж сүрдүүлсэн байна. Түүнчлэн энэ өдөр СХД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт орц руугаа орж байсан 15 настай хүүг 4 залуу сүрдүүлж, мэс тулган утсыг нь дээрэмджээ.

Харин гэмт хэргийн улмаас нас барсан 26 хүүхдийн ес нь зам тээврийн осолд өртсөн байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг хүүхдүүддээ анхаарал тавьж, хичээлээс нь авах болоод зам хөндлөн гарахдаа гарцтай газраар ногоон гэрлээр гарч байхыг сануулахыг анхааруулсан байна.

Хуваалцах