Он гарсаар барилгын ослоор долоон хүн нас баржээ
Үүнээс харахад энэ салбарт аюулгүй байдлыг хангах шаардлага улам хурцаар тавигдаж байгааг сануулсаар. Тийм ч учраас барилгын тухай хуулийг шинэчлэн өөрчлөлт хийхээр зэхэж байна.
Мэдээллийн алба

Он гарсаар барилгын салбарт долоон хүн осолдож амиа алджээ. Барилгын осол аваарын тоо буурахгүй байгаа нь хариуцлага, хяналт султай холбоотой. Барилга дээр ажиллаж байгаад эндэх золгүй тохиолдлыг “болзошгүй осол” гэдэг үгээр хаацайлж байгаа ч гудамжаар яваа зорчигчийн амийг хөнөөсөн хэрэг удаа дараа гарсан. Үүнээс харахад энэ салбарт аюулгүй байдлыг хангах шаардлага улам хурцаар тавигдаж байгааг сануулсаар. Тийм ч учраас барилгын тухай хуулийг шинэчлэн өөрчлөлт хийхээр зэхэж байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Улаан шугам гэдэг нь төв замаас тодорхой хэмжээний зайтайгаар байшин барих ёстой. Заавал улаан шугамаас дотогш барих ёстой гэсэн заалт оруулна. Барилгыг барихдаа газрын хувьд зөвшөөрлийн 60-70 хувьд барилга барих ёстой. Үүнийг хуулийг шинэчилсэн найруулгад оруулахаар анхаарч байна” гэлээ.


















