Он гарсаар хороолол дундах 400 гаруй холбоос замыг нээжээ
"Хурд" хорооллын замыг Гандигийн замтай холбосноор замын ачаалал тодорхой хувиар буурсан байна.
Мэдээллийн алба

Он гарсаар хороолол дундах 400 гаруй холбоос замыг нээжээ. Тухайлбал, "Хурд" хорооллын замыг Гандигийн замтай холбосноор замын ачаалал тодорхой хувиар буурсан байна. Иргэдээс түгжрэл үүсгэдэг холбоос замуудыг нээх хүсэлт ирдэг. Хүсэлтийн дагуу замыг чөлөөлөхөд зөвшөөрөлгүй барилга, гэр, байшин барьсан тохиолдол их гардаг гэж Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохион байгуулалт, инженерчлэлийн хэлтсийн мэргэжилтэн н.Чинзориг хэллээ.
Mongolian National Radio · Он гарсаар хороолол дундах 400 гаруй холбоос замыг нээжээ


















