Он гарсаар нийслэл орчимд 360 гаруй газар хөдлөлт бүртгэгджээ
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.
Мэдээллийн алба

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар нийслэл орчмын газар хөдлөлтийн давтамжийн талаар мэргэжилтнүүд танилцууллаа.
Он гарсаар нийслэл орчимд 360 гаруй газар хөдлөлтийн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Эмээлт, Мөнгөнморьт зэрэг газруудад 9 балл хүртэлх хүчтэй газар хөдлөлт болох магадлал өндөр байдаг байна. Тиймээс иргэдийг газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллээр цаг тутам хангах шаардлагатай гэж Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр хэллээ.


















