Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гарсаар ой, хээрийн түймэр 6 бүртгэгджээ

Дорноговь аймгийн Айраг суманд гарсан хээрийн түймэрт 10 км урт, 7 км өргөн газар нутаг өртжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он гарсаар ой, хээрийн түймэр 6 бүртгэгджээ
Он гарсаар ой, хээрийн түймэр 6 бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр ой, хээрийн түймэр хоёр удаа гарсан байна. Дорноговь аймгийн Айраг суманд гарсан хээрийн түймэрт 10 км урт, 7 км өргөн газар нутаг өртжээ. Түймэрт Онцгой байдлын алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 100 орчим хүн ажиллаж цурманд оруулан бүрэн унтраасан байна.

Булган аймгийн Сэлэнгэ суманд ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага өчигдөр 21 цаг өнгөрч байхад бүртгэгджээ. Шөнийн 00 цаг өнгөрч байхад алба хаагчид очиход түймэр унтарчихсан зарим газарт бүдүүн буйлс шатаж байсныг унтраасан байна. Одоо цэвэрлэгээ хийж, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт 3 га орчим талбай шатжээ.

2019 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн 6 тохиолдол бүртгэгджээ.

Хуваалцах