Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гарсаар санхүүгийн залилан, луйврын хохирол 13 тэрбум төгрөгт хүрэв

Сүүлийн жилүүдэд санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ тогтмол өссөн байна. Тухайлбал, 2016 онд хоёр тэрбум орчим төгрөг байсан бол 2017 онд 6.4 тэрбум, өнгөрсөн жил 9.9 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд 2019 он гарсаар энэ тоо 13 тэрбум тө

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он гарсаар санхүүгийн залилан, луйврын хохирол 13 тэрбум төгрөгт хүрэв
Он гарсаар санхүүгийн залилан, луйврын хохирол 13 тэрбум төгрөгт хүрэв. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ тогтмол өссөн байна. Тухайлбал, 2016 онд хоёр тэрбум орчим төгрөг байсан бол 2017 онд 6.4 тэрбум, өнгөрсөн жил 9.9 тэрбум төгрөг болж өссөн бөгөөд 2019 он гарсаар энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрчээ.

Иймд Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх зорилготой “Ятгах тусам нягтал” аяныг эхлүүлжээ. Уг аяны хүрээнд олон нийтэд хандан санхүүгийн залилан, луйвраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ, мэдээллийг хүргэх юм байна.

Түүнчлэн иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх болоод санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаарх мэдлэг, ойлголт өгснөөр залилангийн гэмт хэргийг бууруулах, улмаар хэрэглэгчийн санхүүг хамгаалах юм.

Мөн Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбооноос иргэдийг болзошгүй залилан, луйвраас өөрсдийгөө болон бусдыг хамгаалж, урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

Хуваалцах