Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Он гарснаас хойш 10 гаруй хүүхэд хаягджээ

Баянзүрх дүүргийн XIX хороо Цайзын гудамжинд нэг сартай эрэгтэй хүүхэд хаясан хэрэг энэ сарын 27-нд гарсан билээ. Уг нярайг Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд хүлээлгэн өгчээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Он гарснаас хойш 10 гаруй хүүхэд хаягджээ
Он гарснаас хойш 10 гаруй хүүхэд хаягджээ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн XIX хороо Цайзын гудамжинд нэг сартай эрэгтэй хүүхэд хаясан хэрэг энэ сарын 27-нд гарсан билээ. Уг нярайг Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилалд хүлээлгэн өгчээ.

Тус нярай олдохдоо гаднаа ямар нэгэн шарх сорвигүй, амьд байсан бөгөөд биеийн байдал нь сайн байгаа талаар тус төвийн сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч Б.Туяа мэдэгдсэн юм. Хүүгээс нарийвчилсан шинжилгээ авсан бөгөөд хариу нь ирэх даваа гарагт гарна.
Дашрамд дуулгахад, энэ он гарснаас хойш эцэг, эхдээ хаягдсан 10 гаруй нярай дээрх төвд ирж бойжиж байгаа бөгөөд ихэнх нь төрөх эмнэлэг дээр хаягджээ. Гурван нас хүрээд 58-р цэцэрлэг рүү өгдөг байсан бол энэ жил тус цэцэрлэг хүүхэд авахгүй байгаа гэнэ.

Хуваалцах