Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Онги голын гүүрээс шинэ Цагаан хаалга хүртэл түр шороон замаар зорчуулна

Арвайхээр-Мандалговь чиглэлийн шинээр тавигдаж буй авто зам, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн авто замтай нийлэх 2 түвшний уулзвар хэсгийг барьж байгуултал түр замаар зорчуулахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онги голын гүүрээс шинэ Цагаан хаалга хүртэл түр шороон замаар зорчуулна
Онги голын гүүрээс шинэ Цагаан хаалга хүртэл түр шороон замаар зорчуулна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрөөс эхлэн Онги голын гүүрээс шинэ Цагаан хаалга хүртэл түр шороон замаар зорчуулна.

Арвайхээр-Мандалговь чиглэлийн шинээр тавигдаж буй авто зам, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн авто замтай нийлэх 2 түвшний уулзвар хэсгийг барьж байгуултал түр замаар зорчуулахаар боллоо.

Доорх зураг дээр харагдаж байгаачлан уулзвар хэсэгт хоёр давхар зам баригдах ба шар өнгөөр зурсан хэсэгт түр замаар зорчих юм.

Арвайхээр-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто зам нь Сант сумаар дамжин Өмнөговь орох зам бөгөөд "Хулжийн гол" ХХК замын ажлыг гүйцэтгэж байна гэж Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Хуваалцах