Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онги голын урсацыг нэмэгдүүлэх төслийн ТЭЗҮ-г хийнэ

Онги голын урсацыг нэмэгдүүлэх төслийн Техник эдийн засгийн үндэслэл хийгдэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онги голын урсацыг нэмэгдүүлэх төслийн ТЭЗҮ-г хийнэ
Онги голын урсацыг нэмэгдүүлэх төслийн ТЭЗҮ-г хийнэ. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны захиалгаар Онги голын урсац нэмэгдүүлэх “Орхон-Онги” эко төслийн судалгааны ажил болон Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэгч “Хайдро дизайн прожект” ХХК-ний удирдлагууд болон холбогдох хүмүүс 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн удирдлагуудад төслийн талаар танилцуулж, санал солилцлоо.

Уулзалтад Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга асан Д.Чандмань, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, мэргэжилтэн П.Очирбат, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Уянга, “Дундговь-Ус” ОНӨҮГ-ын менежер Х.Энхцэцэг нар оролцлоо. Уулзалтын үеэр Засаг дарга О.Бат-Эрдэнэ тус төслийг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Гүйцэтгэгчийн зүгээс Онги голын урсац нэмэгдүүлэх “Орхон-Онги” эко төслийн судалгааны ажил болон Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг энэ оны 10 сард хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар дурдлаа.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Хуваалцах