Онгоцноос 24 ширхэг алтан гулдмай илрүүлжээ
Өнгөрсөн Мягмар гарагт буюу 11 сарын 19-нд Энэтхэг улсад нислэг хийх гэж байсан онгоцноос 24 ширхэг алтан гулдмай олджээ. Онгоцонд техник үзлэг хийж явсан ажилтан төхөөрөмжөөс ариун цэврийн өрөөний ойролцоо үл мэдэгдэх аюултай обьект байгаа талаар дохио авчээ
Мэдээллийн алба

Өнгөрсөн Мягмар гарагт буюу 11 сарын 19-нд Энэтхэг улсад нислэг хийх гэж байсан онгоцноос 24 ширхэг алтан гулдмай олджээ.
Онгоцонд техник үзлэг хийж явсан ажилтан төхөөрөмжөөс ариун цэврийн өрөөний ойролцоо үл мэдэгдэх аюултай обьект байгаа талаар дохио авчээ. Мэргэжилтэнд энд хэн тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй гэх таамаглал төрсөн байна. Харин шалгалт хийхэд 2 цүнхэнд тус бүр 12 ширхэгээр хувааж хийсэн ойролцоогоор 1,2 сая ам доллараар үнэлэгдэхүйц хэмжээний 24 ширхэг алтан гулдмай байсан аж.


















