Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онгоцны бүхээгт цахилгаан тамхи татахгүй байхыг анхааруулж байна

Сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт цахилгаан тамхи татах тохиолдол нэлээдгүй гарч байгаатай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ- д суугаа Элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онгоцны бүхээгт цахилгаан тамхи татахгүй байхыг анхааруулж байна
Онгоцны бүхээгт цахилгаан тамхи татахгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдлын яамнаас дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна.

Тодруулбал, сүүлийн үед манай улсын иргэд БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт цахилгаан тамхи татах тохиолдол нэлээдгүй гарч байгаатай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ- д суугаа Элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Онгоцны бүхээгт тамхи болон цахилгаан тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын "Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль"-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 7-10 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болно.

Иймд БНХАУ-д зорчих болон тус улсаар дамжин гадаад улс руу зорчиж байгаа Монгол Улсын иргэд БНХАУ-ын холбогдох хууль, журмыг хүндэтгэж аялахыг зөвлөлөө.

Хуваалцах