Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Онгоцны хөдөлгүүр рүү зоосон мөнгө шидсэн хятад эрийг торгожээ

Онгоцны хөдөлгүүр, тэр дундаа сэнс рүү зоосон мөнгө шидэн оруулбал аз авчирна гэх мухар сүсэг байдаг байна. Тэгвэл нэгэн хятад эр ийм төрлийн хэрэгт буруутгагдаж, 17 000 гаруй ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онгоцны хөдөлгүүр рүү зоосон мөнгө шидсэн хятад эрийг торгожээ
Онгоцны хөдөлгүүр рүү зоосон мөнгө шидсэн хятад эрийг торгожээ. Зураг: МҮОНРТ

Онгоцны хөдөлгүүр, тэр дундаа сэнс рүү зоосон мөнгө шидэн оруулбал аз авчирна гэх мухар сүсэг байдаг байна. Тэгвэл нэгэн хятад эр ийм төрлийн хэрэгт буруутгагдаж, 17 000 гаруй ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

Lucky Air гэх агаарын тээврийн компанийн онгоцны хөдөлгүүрээс хоёр зоосон мөнгө олдсон байна. Дээрх 1 юанийн хоёр зоосон мөнгийг ЛуЧао гэх Хятад эр онгоцны сэнс рүү шидэн оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр 2019 оны 2-р сард дотоодын нислэг хийх үеэр ийм зүй бус үйлдлийг гаргажээ. Энэ асуудлаас үүдэн тус нислэг цуцлагдахад хүрсэн төдийгүй зорчигчдод ихээхэн хүндрэл учруулсан юм. Мөн онгоцны хөдөлгүүрт зоосон мөнгө орсноос үүдэн Lucky Air компани 17600 гаруй ам. долларыг хохирлыг амссан гэдгээ илэрхийлжээ.

Дээрх хэргийг шийдвэрлэх шүүх хурал 2019 оны 7-р сард анх явагдсан ч энэ талаарх мэдээлэл саяхан олон нийтэд ил болжээ. ЛуЧаог 10 хоног баривчлан саатуулж, олон нийтийн эмх журмыг зөрчсөн гэж буруутгажээ. Түүнд иргэний хуулийн дагуу хариуцлага оногдуулж, 17200 ам.долларын торгууль төлөхийг шаарджээ. Харин ЛуЧао шүүх хурлын үеэр авиа компаниуд иргэдэд онгоцны хөдөлгүүр рүү зоосон мөнгө шидэж болохгүй гэдгийг сайн анхааруулж байх хэрэгтэй гэж өөрийн үйлдлийг хамгаалах гэж оролджээ.

Хятад улсад ийм төрлийн зөрчил анх удаагаа гарч буй нь энэ биш юм. 2017 онд ахимаг насны нэгэн зорчигч онгоцны хөдөлгүүр рүү зоосон мөнгө шидэж байх үйлдэл дээрээ баригдаж байж. Үүнээс үүдэн тус нислэг мөн хойшлогдоход хүрчээ. Нисэх онгоцны хөдөлгүүр хэсэг рүү зоос шидэх нь ач авчирдаг гэсэн мухар сүсэгтэй холбоотойгоор ийм зөрчил гардаг байна.

Хуваалцах