Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн цогцсыг таних ажиллагаа үргэлжилж байна

Египетийн Синайн хойгт Оросын онгоц осолдох үеэр амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг хэн болохыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн цогцсыг таних ажиллагаа үргэлжилж байна
Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн цогцсыг таних ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Египетийн Синайн хойгт Оросын онгоц осолдох үеэр амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг хэн болохыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна. Энэ хүрээнд, амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд цогцос таних ажиллагаанд оролцож дууссан болохыг Оросын “ТАСС” агентлаг уламжилсан байна.

Египетийн Шарм-эш-Шейх хотын нисэх буудлаас Санкт-Петербургийн чиглэлд нислэг үйлдэж явсан Оросын “Когалым-Авиа” нисэх компанийн онгоц Синайн хойгт осолдох үеэр, онгоцонд явсан 217 зорчигч, хөлгийн багийн долоон гишүүн, нийт 224 хүн бүгд амь үрэгдсэн юм. Оросын иргэдээс гадна Украйны дөрөв, Беларусийн нэг иргэн тус онгоцонд явсныг эдгээр улсын гадаад яамд баталгаажуулсан байна.

Санкт-Петербург хотод болсон цогцос таних ажиллагаанд оролцоход амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдийн хувьд эрүүл мэнд, сэтгэл санааны маш хүнд байдалд байсныг холбогдох албаныхан хэлж байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр, цогцос таних ажиллагаанд оролцох үеэрээ амь үрэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд 1500 орчим удаа эмч, сэтгэл зүйчдийн туслалцаа авснаас гадна таван хүний бие муудан, эмнэлэгт хүргэгджээ. Ийнхүү амь үрэгдэгсдийн цогцсыг ар гэрийнхэн нь таних ажиллагаа дууссан байна. Харин тэд хэр үнэн зөв таньсан бэ гэдгийг цаашид үргэлжлэх генийн шинжилгээгээр эцэслэн тогтоох юм байна.

Хуваалцах