Онгоцонд нярайлжээ
Өнгөрөгч баасан гарагт бал сараа тэмдэглэчихээд Лос Анжелесээс Тайванийг зорьж явсан гэр бүлд гэнэтийн үйл явдал тохиож, бяцхан гишүүн нь онгоцонд мэндэлжээ.
Мэдээллийн алба

Өнгөрөгч баасан гарагт бал сараа тэмдэглэчихээд Тайваниас Лос Анжелесийг зорьж явсан гэр бүлд гэнэтийн үйл явдал тохиож, бяцхан гишүүн нь онгоцонд мэндэлжээ. Найман сартай жирэмсэн бүсгүй онгоц хөөрсний дараа гэнэт өвдөлт өгч, нислэгийн багийнхан хүүхдийг эх барьж авахаас өөр аргагүйд хүрчээ.
Тэд яаралтай арга хэмжээ авч бүсгүйг энх мэнд нярайлуулсан бөгөөд зорчигчид нислэгийн багийнханд баяр хүргэсэн гэнэ. Түүнчлэн нярайлсан ээж, хүүхэд хоёрыг гэнэтийн буулт хийж, ойролцоох эмнэлгийн байгууллагад хүргэжээ.


















