Онгоцоор нисэх үедээ “WeChat” ашиглах боломжтой
“WeChat Pay” үйлчилгээг энэ лхагва гарагт анх удаа “Spring Airlines” компанийн хоёр нислэгийн үед ашиглаж, улмаар нээснийг мэдэгджээ
Мэдээллийн алба

Хятад улсад хамгийн өргөн хэрэглэгддэг, хамгийн дөхөм харилцааны хэрэгсэл гэгддэг “WeChat” аппликэшн шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн талаар урд хөршийн CCTV мэдээллээ. “WeChat Pay” үйлчилгээг энэ лхагва гарагт анх удаа “Spring Airlines” компанийн хоёр нислэгийн үед ашиглаж, улмаар нээснийг мэдэгджээ.
Тодруулбал, “WeChat Pay” үйлчилгээний кредит оноо нь 550-аас дээш ямар ч хэрэглэгч дээрх дараа төлбөрт үйлчилгээг авах боломжтой аж. Ингэхдээ нисэх онгоцоор зорчиж буй зорчигч интернэт хэрэглэхгүйгээр “WeChat” ашиглаж, нислэг дууссаны дараа төлбөр нь автоматаар бодогдон тухайн хэрэглэгчид очих юм.
Энэ үйлчилгээг цаашид өргөжүүлэх бөгөөд нислэгийн бусад компаниуд нэгдэн орохоор болжээ.


















