Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онлайн дохионы хэлмэрчийн үйлчилгээг www.duudlaga.mn-тэй холбож хамтран ажиллана

дохионы хэлний видео дуудлага фэйсбүүк онлайн дохионы хэлмэрчийн үйлчилгээг www.duudlaga.mn Зайнаас зөвлөн туслах төвийн үйлчилгээтэй холбож хамтран ажиллахаар боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онлайн дохионы хэлмэрчийн үйлчилгээг www.duudlaga.mn-тэй холбож хамтран ажиллана
Онлайн дохионы хэлмэрчийн үйлчилгээг www.duudlaga.mn-тэй холбож хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, сайдын зөвлөх Г.Мөнхгэрэл, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ-ын менежер Э.Эрдэнэчимэг, Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжавыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар дохионы хэлний видео дуудлага фэйсбүүк онлайн дохионы хэлмэрчийн үйлчилгээг www.duudlaga.mn Зайнаас зөвлөн туслах төвийн үйлчилгээтэй холбож хамтран ажиллахаар боллоо.

1800-0724 Зайнаас зөвлөн туслах төв нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд видео дуудлагаар холбогдож хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээлэл өгөх хамгийн анхны дуудлагын төв юм.

Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэд видео дуудлагаар дохионы орчуулагчтай шууд холбогдож хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийг авах боломжтой гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.

Хуваалцах