Онлайн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв хамтран замын хөдөлгөөний ачаалал ихтэй, зам тээврийн осол ихээр гарч болзошгүй нийт 12 аймгийн Замын цагдаагийн тасаг, албадуудын дарга, ахлах нартай хамтран онлайн хэлэлцүүлгийг Авто тээврийн үндэсний төвд амжилттай зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Тус хэлэлцүүлэгт Завхан, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Говьсүмбэр, Хөвсгөл, Орхон, Дорноговь, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгаас оролцсон бөгөөд амралт зугаалгын улирал эхэлж иргэд хөдөө, орон нутгийг ихээр зорих болсонтой холбоотойгоор орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар болон АСЕМ-11 дүгээр чуулга уулзалт, Үндэсний их баяр наадмын үеэр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг чиглэл өгч, санах хүсэлт солилцон ажиллажээ.