Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онлайнаар худалдаа хийхдээ цахим хуудсыг сайтар шалгах хэрэгтэй

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэдийн дунд цахимаар худалдаа үйлчилгээ авах шаардлага гарч байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онлайнаар худалдаа хийхдээ цахим хуудсыг сайтар шалгах хэрэгтэй
Онлайнаар худалдаа хийхдээ цахим хуудсыг сайтар шалгах хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэдийн дунд цахимаар худалдаа үйлчилгээ авах шаардлага гарч байна. Үүнтэй холбоотойгоор ШӨХТГ-аас цахим худалдааны талаар иргэдэд зориулж зөвлөмж гаргажээ. Үүнд, онлайн худалдааны цахим хуудсаа шалгаж, нягтлах ингэхдээ тухайн хуудсанд байгууллагын тухай танилцуулга байгаа эсэх, холбоо барих утас, факс, байршил нь тодорхой эсэхийг анхаарах шаардлагатай. ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга н.Цэрэндуламын ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · Онлайнаар худалдаа хийхдээ цахим хуудсыг сайтар шалгах хэрэгтэй

Тухайн бараа бүтээгдэхүүний буцаалтын нөхцөлтэй танилцах, сэтгэлд нийцээгүйгээс буцаах шаардлага гарвал буцааж болох эсэх, хэн зардлыг нь хариуцах зэргийг захиалагчаас тодруулаарай. Мөн хүргэлтийн хугацаанд анхаарах, хэзээ ирэхийг нь сайтар асуух шаардлагатай гэлээ.

Хуваалцах