Онол, дадлага хослуулсан 75 цагийн сургалт зохион байгууллаа
онол, дадлага хослуулсан хэлбэрээр 75 цагийн сургалт зохион байгууллаа
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу 2021 онд хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдаас цэргийн алба, сахилга зохион байгуулалт, сургалт, сэтгэл зүйн бэлтгэл, хувийн зохион байгуулалтаараа тэргүүлж буй цэргийн алба хаагчдыг удирдлагын анхан шатны сургалтад хамрууллаа. Энэ нь бүлэг, тасаг, тоотын захирагчийн гүйцэтгэх чиг үүрэг, тавигдах анхан шатны шаардлагыг судлуулах, удирдах арга барилын анхны мэдлэгийг эзэмшүүлж, албан тушаалд нь бэлтгэх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 хоногийн хугацаатай зохион байгуулж явуулсан юм.
Уг сургалтад 40 гаруй хугацаат цэргийн алба хаагч хамрагдсан бөгөөд хуваарийн дагуу биеийн тамирын бэлтгэлээр түвшин тогтоох шалгалт авч, “Танилцуулах хичээл”, “Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүй”, “Галын бэлтгэл”, “Цэргийн дүрэм”, “Биеийн тамирын бэлтгэл”, “Жагсаалын бэлтгэл”, “Тусгай үүргийн бэлтгэл” хичээлийг онол, дадлага хослуулсан хэлбэрээр 75 цагийн сургалт зохион байгууллаагэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















