Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Онол практикийн бага хурал амжилттай болж байна

МАХН-аас Улс тунхагласны 90 жилийн ойн хүрээнд онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Өнөөдөр өглөөний 10 цагаас Бишрэлт зочид буудлын хурлын танимд эхэлсэн тус онол практикын бага хурал 16 цаг хүртэл үргэлжлэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онол практикийн бага хурал амжилттай болж байна
Онол практикийн бага хурал амжилттай болж байна. Зураг: МҮОНРТ

МАХН-аас Улс тунхагласны 90 жилийн ойн хүрээнд онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Өнөөдөр өглөөний 10 цагаас Бишрэлт зочид буудлын хурлын танимд эхэлсэн тус онол практикын бага хурал 16 цаг хүртэл үргэлжлэх юм. Бага хурлаар Социал демократ үзэл баримтлал ба МАХН, Үндсэн хуулиар баталгаажсан Бүгд найрамдах засаглал ба МАХН, Нийгэм эдийн засгийн байдал төвлөрсөн төлөвлөгөөт эзийн засгийн таван жилийн төлөвлөгөө ба МАХН, Дүр эсгэсэн ардчилалаас жинхэнэ ардчилал руу ба МАХН зэрэг сэдвийг хөндөнө. Одоогоор илтгэгч нарийн хөндсөн илтгэлийн дагуу нээлттэй санал шүүмжлэл өрнүүлж байна. Энэ удаагийн онол практикийн бага хуралд МАХН-ын удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэд, судлаачид оролцож байгаа аж.

Эл арга хэмжээний дараа буюу арваннэгдүгээр сарын 26-ны 11:40 минутанд МАХН-ын удирдлага, гишүүд дэмжигчдийн хамтаар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. Улмаар тухайн өдрийн 14 цагт Монгол бөхийн өргөөнд улс, аймгийн цолтой 256 хүчит бөхийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Бөхийн барилдааныг телевизээр шууд дамжуулах аж. Мөн Анхдугаар Үндсэн хууль баталсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой тул МАХН-аас тус өдрийн арга хэмжээнд төрийн өндөрлөгүүд, улс төрийн намуудын дарга нарыг урьсан юм.

Хуваалцах