Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт түймэр гарчээ

Цаг агаарын байдлын талаарх мэдээллийг түймрийн хариуцлагатай жижүүр БОНХЯ болон Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт тогтмол мэдээлж, түймрээс урьдчилан сэргийлэх тал дээр анхааран ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт түймэр гарчээ
Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт түймэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын 29-ний өдрийн 14:30 минутад Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн нутаг, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын “А” хэсгийн хязгаарлалтын бүсийн Бэрхийн булан гэдэг газар айлын гэр, өвөлжөө шатаж байна гэсэн мэдээллийн дагуу Онон-Балжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Хилийн 0287 дугаар анги, ЗДТГ-ын албан хаагчид болон нутгийн иргэд оролцсон 63 хүн ажиллаж түймрийг цурманд оруулж, унтраасан байна. Уг түймэр иргэн Д.Баатарцогтын гэрийн орчмоос галд түргэн шатамхай зүйлтэй буруу харьцсаны улмаас гарсан болох нь тогтоогджээ.

Түймэрт шатсан айлын өвөлжөөний өтөг, бууцыг унтраахад Хамгаалалтын захиргаа, сумын ЗДТГ-аас томилогдсон 12 албан хаагч ажиллав. Цаг агаарын байдлын талаарх мэдээллийг түймрийн хариуцлагатай жижүүр БОНХЯ болон Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт тогтмол мэдээлж, түймрээс урьдчилан сэргийлэх тал дээр анхааран ажиллаж байна.

Хуваалцах