Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт зургаан байгаль хамгаалагч шинээр томилогджээ

сургалтаар олж авсан мэдлэгээ бататгах дадлага ажлыг Хэрийн голд хийжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт зургаан байгаль хамгаалагч шинээр томилогджээ
Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт зургаан байгаль хамгаалагч шинээр томилогджээ. Зураг: МҮОНРТ

УИХ 2020 оны тавдугаар сард Амар Хейлоны бүс нутагт хамаарах Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авсан билээ. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тус газрыг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан юм. Үүнтэй холбоотойгоор тус газарт ажиллах зургаан байгаль хамгаалагч шинээр томилогдсон.

Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалтыг өнгөрсөн сард зохион байгуулжээ. Тус сургалтад оролцогчдод Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд сургалт, мэдээлэл хийлээ. Тухайлбал, байгаль хамгаалагчийн ажил албаны талаар бүрэн ойлголт өгч, Байгаль орчны багц хуульд байгаль хамгаалагчийн эрх, үүргийг хэрхэн тусгасныг танилцуулсан байна.

Түүнчлэн шугаман замналын судалгаа хийх аргазүй, байршил тогтоогч /GPS/ ашиглах зааварчилгаа, хяналт шалгалтын “Смарт” программыг хэрхэн ашиглах ерөнхий танилцуулга, ойн цэвэрлэгээний ажилд хэрхэн хяналт тавих зэрэг олон сэдвээр мэргэжилтнүүд сургалт оржээ. Мөн сургалтаар олж авсан мэдлэгээ бататгах дадлага ажлыг Хэрийн голд хийжээ.

Хуваалцах