Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онон голын гүүрийг хугацаанаас нь өмнө барьж дуусгажээ

Онон голын сав дагуу амьдардаг нутгийн иргэд, зорчигч тээвэрчид, хавар, зун, намрын улиралд голын урсгал, усны түвшин нэмэгдсэнээс шалтгаалж зорчиход хүндрэлтэй, бирваазаар гол гарах эсвэл Биндэрийн гүүрээр 40 гаруй км тойрч гардаг байсан бэрхшээл арилж, саадгүй зорчих боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онон голын гүүрийг хугацаанаас нь өмнө барьж дуусгажээ
Онон голын гүүрийг хугацаанаас нь өмнө барьж дуусгажээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт 150 метр урттай төмөр бетон гүүрийн барилгын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь буюу зургаан сарын өмнө барьж дуусгажээ.

Онон голын сав дагуу амьдардаг нутгийн иргэд, зорчигч тээвэрчид, хавар, зун, намрын улиралд голын урсгал, усны түвшин нэмэгдсэнээс шалтгаалж зорчиход хүндрэлтэй, бирваазаар гол гарах эсвэл Биндэрийн гүүрээр 40 гаруй км тойрч гардаг байсан бэрхшээл арилж, саадгүй зорчих боллоо.

2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр дөрвөн жилд 2427 метр гүүр хоолой, 1917.5 км авто зам тавигдсанаас Сайдаар ажиллаж байх хугацаандаа эхлүүлсэн олон хөтөлбөрүүдээс тус голын гүүрийн ажил дуусч, ашиглалтад хүлээлгэн өгсөн нь олны талархал хүлээсэн сайхан ажил болжээ.

Хуваалцах