Онон голын тахилга энэ сарын 29-нд болно
Онон голын тахилгыг зохион байгуулахтай холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны А/132 дугаар захирамжаар байгуулагдсан
Мэдээллийн алба

Онон голын тахилгыг зохион байгуулахтай холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын 2019 оны А/132 дугаар захирамжаар байгуулагдсан аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Уул сумын ахмадуудтай уулзаж, хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Байгаль дэлхий, лус савдгаа аргадах заншлаар Онон голын тахилгыг Билгийн тооллын Арвандолоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн хаврын адаг сарын хорин таван буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулахаар товложээ.


















