Онц буудагч нарыг нэгтгэлийн захирагчийн талархлаар шагнав
Буудлагаар дэд түрүүч О.Оюунбат, Э.Мөнгөнбагана, ахлах байлдагч Б.Сайханбилэг, байлдагч М.Энхмөнх, Х.Төгсбилэг нар үүргээ амжилттай биелүүлэн онц буудаж, нэгтгэлийн захирагчийн талархлаар шагнуулсан юм.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл 2021-2022 оны сургуулийн жилийн төлөвлөгөөний дагуу хугацаат цэргийн алба хаагчидтайгаа цэргийн сургалт бэлтгэлийг явуулсаар байна. Хамгийн сүүлд “Мотобуудлагын тасаг давшилтад” сэдвийн хүрээнд тасгийн буудлагыг нэгтгэлийн Сургалтын төвд энэ сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Буудлагаар дэд түрүүч О.Оюунбат, Э.Мөнгөнбагана, ахлах байлдагч Б.Сайханбилэг, байлдагч М.Энхмөнх, Х.Төгсбилэг нар үүргээ амжилттай биелүүлэн онц буудаж, нэгтгэлийн захирагчийн талархлаар шагнуулсан юм.
Энэхүү сургалт нь хугацаат цэргийн алба хаагчдынхаа цэргийн хэргийн мэдлэг, дадлага, чадварыг нэмэгдүүлэх, зэвсэг, техниктэй харьцах дадлага, чадварыг дээшлүүлэх, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах зорилгоор гүйцэтгэснээрээ онцлог юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















