Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онцгой албан татвараас чөлөөлсөн шатахууныг өөр зорилгоор ашиглахгүй байхыг анхааруулав

ХХААЯ-наас тариаланчдад "Онцгой албан татвараас чөлөөлөгдсөн шатахууны тухай" анхааруулга хүргэжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой албан татвараас чөлөөлсөн шатахууныг өөр зорилгоор ашиглахгүй байхыг анхааруулав
Онцгой албан татвараас чөлөөлсөн шатахууныг өөр зорилгоор ашиглахгүй байхыг анхааруулав. Зураг: МҮОНРТ

ХХААЯ-наас тариаланчдад "Онцгой албан татвараас чөлөөлөгдсөн шатахууны тухай" анхааруулга хүргэжээ. Анхааруулгад "Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 09-ний өдрийн 251 дүгээр тогтоолоор “Онцгой албан татвараас чөлөөлөгдсөн шатахууныг зөвхөн улаан буудайн үйлдвэрлэлд зарцуулж 2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулах зорилготой” гэж заасан учир зөвхөн улаан буудай тариалах тариаланчдад олгоно.

Иймээс шатахууныг улаан буудай тарихаас өөр зорилгоор ашиглаж болохгүй. Буудайн соёололтын үеэр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас газар дээр нь очиж хэрэгжилттэй танилцан тооцоо нийлсэн акт үйлдэнэ.

Хэрэв улаан буудайнаас өөр таримал тарьсан болон бусад үйл ажиллагаанд хэрэглэсэн нь батлагдсан тохиолдолд шатахууны үнэн дээр Онцгой албан татварын үнийг нэмж санхүүд тусган өр үүсгэх юм" гэжээ.

Та бүхэндээ шинэчлэгдсэн үнийн жагсаалтыг танилцуулъя.

Хуваалцах