Онцгой байдлын ажилчид сургалтад хамрагдлаа
Сургалт семинарын үеэр ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын Холбоо, зарлан мэдээллийн хэлтэс, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын Мэдээлэл, харилцаа холбооны технологи, гамшгийн эрсдлийг бууруулах хэлтсийн мэргэжилтнүүд гамшгийн эрсдлийг бууруулахад газарзүйн мэдээллийн сист
Мэдээллийн алба

Өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт ОБЕГ, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын хамтын ажиллагааны хүрээнд газарзүйн мэдээллийг ашиглах чадавхийг бэхжүүлэх, гамшгийн эрсдлийн удирдлагад гео порталийг хэрхэн ашиглаж буй явцыг дүгнэх, цаашид мэргэжлийн чиглэлээр явуулах сургалтын хэрэгцээ, шаардлагуудыг тодорхойлох зорилгоор “Гамшгийн эрсдлийг бууруулах болон тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагаанд газарзүйн мэдээллийн системийг ашиглах нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа.
Семинарт Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Гамшиг судлалын хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчин, мэдээллийн төвийн нийт 30 гаруй албан хаагч оролцсон байна.
Сургалт семинарын үеэр ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын Холбоо, зарлан мэдээллийн хэлтэс, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын Мэдээлэл, харилцаа холбооны технологи, гамшгийн эрсдлийг бууруулах хэлтсийн мэргэжилтнүүд гамшгийн эрсдлийг бууруулахад газарзүйн мэдээллийн системийг ашиглах, түүнд тулгарч буй зарим асуудлын талаар семинарт оролцогсдод товч танилцуулж, цаашид зохион байгуулах үйл ажиллагааны талаар санал солилцжээ.


















