Онцгой байдлын алба хаагчид хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэн ажиллаж байна
Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагдаж буй Хүй долоо худгийн наадмын талбайд үйлчилгээ эрхэлж буй, аж ахуй нэгж байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх хяналт шалгалт, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байг
Мэдээллийн алба

Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагдаж буй Хүй долоо худгийн наадмын талбайд үйлчилгээ эрхэлж буй, аж ахуй нэгж байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх хяналт шалгалт, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид худалдаа үйлчилгээ эрхлэгч, хуушуурын гэр, хүнсний худалдааны цэгүүдэд галын аюулгүй байдал хангуулах хяналт шалгалтыг хийж мөн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна.



















