Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онцгой байдлын албаныхан бүрэн тоноглогдсон 32 машинтай болжээ

Манай улс онцгой байдлын салбартаа сүүлийн 10 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалтыг богино хугацаанд хийсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын албаныхан бүрэн тоноглогдсон 32 машинтай болжээ
Онцгой байдлын албаныхан бүрэн тоноглогдсон 32 машинтай болжээ. Зураг: МҮОНРТ

Манай улс онцгой байдлын салбартаа сүүлийн 10 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалтыг богино хугацаанд хийсэн байна. Тодруулбал, өнгөрсөн онд онцгойгийн албан хаагчид бүрэн тоноглолтой гал унтраах 32 машинтай болжээ. Мөн аврагчдын багаж хэрэгслийн 60 гаруй хувийг шинэчлээд байгаа юм.

Онцгой байдлын салбарыг УИХ, Засгийн газраас анхаарч жил жилийн төсөвт хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлж ирсэн. Үүн дээр гадны улс орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжинд байнга хамруулж парк шинэчлэлтийг 80 орчим хувьд нь хийнэ гэсэн зорилттой ажиллаж буй юм байна. Хот, хөдөөгүй нийт анги салбаруудын техник хэрэгсэл сайжирч чаджээ.

Хуваалцах