Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болон долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болон долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хангаж, иргэдийг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.

9X1A6409

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төв, орон нутгийн газар, анги байгууллагын 4200 гаруй албан хаагч 2016 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас долоодугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах юм.

Иймд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхтэй холбогдуулан бие бүрэлдэхүүний ажлын хариуцлага, сахилга батыг чанд сахин, бэлэн байдлаа хангаж ажиллахыг төв, орон нутгийн анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болгов.

Хуваалцах