Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ
Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулагддаг “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.
Мэдээллийн алба

Жил бүрийн эхэнд уламжлал болон зохион байгуулагддаг “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.
Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 орчим удирдах ажилтан хамрагдаж байна.
Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх тус цугларалтаар Онцгой байдлын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны үр дүн, 2022 оны зорилт, удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээ мэдээлэл өгч, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



















