Онцгой байдлын дөрвөн албан хаагч амиа алджээ
Энэ сарын 1-ний өдөр буюу өчигдөр Төв аймгийн Баяндаваагийн замд Багануур дүүргийн Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 1-ний өдөр буюу өчигдөр Төв аймгийн Баяндаваагийн замд Багануур дүүргийн Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Автомашинд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, Онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, Нягтлан бодогч, Онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар явж байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар Замын цагдаагийн газар ажиллаж байгаа аж.
Монгол Улсын Шадар сайд, ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, даргын зөвлөлийн гишүүд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн Амь эрсэдсэн албан хаагчдын Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Улс эх орондоо зориулсан ажил үйлс тань Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно гээд талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн гүн эмгэнэл илэрхийлж байна.


















