Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Онцгой байдлын газарт шинэ машин хүлээлгэн өглөө

Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад гамшиг, ослын үед ажиллахад техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хүрэлцээ чухал байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Онцгой байдлын газарт шинэ машин хүлээлгэн өглөө
Онцгой байдлын газарт шинэ машин хүлээлгэн өглөө. Зураг: МҮОНРТ

Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагад гамшиг, ослын үед ажиллахад техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, хүрэлцээ чухал байдаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Онцгой байдлын газарт шуурхай ажлын албаны 3 шинэ машин гардуулан өглөө.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын газарт техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах шат дараатай арга хэмжээ авч байгаа. Энэ удаа өвлийн улиралд ашиглахад бүрэн боломжтой, туулах чадвар сайтай машинуудыг гардуулан өгсөн юм. Эдгээр машин нь ОХУ-д үйлдвэрлэсэн газ маркийн автомашин юм.

Эдгээр машин тус бүрийн үнэ 160 гаруй сая төгрөгийн өртөгтэй бөгөөд цас зудны үеэр туулах чадвар сайтай аж.

Хуваалцах