Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна
Маргаашнаас эхлэн цаг агаар хүйтэрч, цасаар шуурах төлөвтэй байна. Тиймээс орон нутагт зорчиж байгаа иргэд хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.
Мэдээллийн алба

Маргаашнаас эхлэн цаг агаар хүйтэрч, цасаар шуурах төлөвтэй байна. Тиймээс орон нутагт зорчиж байгаа иргэд хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай. Түүнчлэн жолооч нар автомашиныхаа техникийн аюулгүй байдлыг хангаж, гол гатлахдаа зориулалтын гарцаар зорчих, мөн орон нутагт зорчихдоо хувийн бэлтгэлээ сайтар хангахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Хүйтний улиралд обьектийн гал түймрийн тоо ихэсдэг. Тиймээс сурагчдын амралт удахгүй болох учраас бага насны хүүхдийг гэртээ ганцааранг нь үлдээж болохгүйг мөн анхааруулж байна.


















