Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

“Онцгой хотхон” 512 айлын орон сууцны барилгын ажлыг дуусгах, ашиглалтад оруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Онцгой хотхон” 512 айлын орон сууцны барилгын ажлыг дуусгах, ашиглалтад оруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
“Онцгой хотхон” 512 айлын орон сууцны барилгын ажлыг дуусгах, ашиглалтад оруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас алба хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор өөрийн эзэмшлийн талбайд хэрэгжүүлж буй “Онцгой хотхон” 512 айлын орон төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгах чадвар бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тус төсөл нь 5 блок, 16 давхар, 512 айлын орон сууц бөгөөд барилга угсралтын ажил одоогоор 65 хувийн гүйцэтгэлтэй байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА

• Барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх;

• Орон сууц болон ижил төстэй томоохон хэмжээний барилга угсралтын ажлын туршлагатай байх;

• Үлдэгдэл барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж, ашиглалтад оруулах туршлагатай байх;

• Шаардлагатай санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх чадамжтай байх;

• Барилга угсралтын ажилд шаардлагатай инженер, техникийн ажилтан, хүний нөөцөөр ханган ажиллах боломжтой байх.

Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим шуудангийн хаяг болон утсаар холбогдож авна уу.

И-мэйл хаяг:obeg.barilga@nema.gov.mn

Холбоо барих утас:

(ОБЕГ-ын Санхүү, Ар талын газрын Барилга, техникийн засвар үйлчилгээний хэлтсийн дарга, Дэд хурандаа Б.Нямдорж, утас 88025340)
(ОБЕГ-ын Санхүү, Ар талын газрын барилгын зураг төсөв, хяналт хариуцсан мэргэжилтэн, Ахлах дэслэгч Г.Аюурзана, утас 8911-2534)


БҮРДҮҮЛЭН ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Компанийн танилцуулга, гэрчилгээ;

2. Барилгын тусгай зөвшөөрөл;

3. Ижил төстэй барилга угсралтын ажлын туршлагыг нотлох мэдээлэл;

4. Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын чадамжийг нотлох баримт бичиг, 2024, 2025  оны санхүүгийн тайлан,

Ирүүлсэн материалд үндэслэн шаардлага хангасан байгууллагуудад төслийн ажлын нарийвчилсан даалгавар, техникийн шаардлага болон холбогдох мэдээллийг хүргүүлж, сонгон шалгаруулалтын дараагийн шатанд оролцуулна.


Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагаас өмнө.

Хуваалцах