Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Чөлөөт цаг

НАСА Сарыг судлах хөтөлбөртөө шинэ сансрын нисэгчид сонгон шалгаруулна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НАСА Сарыг судлах хөтөлбөртөө шинэ сансрын нисэгчид сонгон шалгаруулна
НАСА Сарыг судлах хөтөлбөртөө шинэ сансрын нисэгчид сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Сансар судлалын агентлаг НАСА шинэ сансрын нисэгчдийн сонгон шалгаруулалтыг арваннэгдүгээр сарын 7-нд эхлүүлжээ. АНУ-ын иргэд арванхоёрдугаар сарын 3 хүртэл өргөдөл гаргах боломжтой бөгөөд шалгарсан нэр дэвшигчдийг 2027 оны намар зарлахаар төлөвлөж байна.

Шинэ нисэгчдийг «Артемис» хөтөлбөрийн хүрээнд Сарны гадарга дээр ажиллах, сансарт удаан хугацаагаар амьдрахад бэлтгэнэ. НАСА уг хөтөлбөрөөр Саран дээр байнгын бааз байгуулах, цаашлаад Ангараг гараг руу хүн илгээх бэлтгэл хангах зорилготой.

«Артемис II» нислэгийн баг энэ оны дөрөвдүгээр сард Сарыг тойрон ниссэн. Дараагийн «Артемис III» нислэгээр дөрвөн сансрын нисэгчийг дэлхийн нам тойрог замд гаргаж, Саран дээр буухад шаардлагатай төхөөрөмж, системийг туршихаар төлөвлөжээ. НАСА 2028 онд Сарны гадарга дээр дахин хүн буулгах зорилт тавьж байна.

Өмнөх сонгон шалгаруулалтад 8 мянга гаруй хүн өргөдөл гаргаснаас 10 хүнийг 2025 оны есдүгээр сард сансрын нисэгчийн бэлтгэлд сонгожээ.

Хуваалцах