Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна
Мэдээллийн алба

Сургууль, цэцэрлэгт суурилсан эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэгт 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 236,853 суралцагч хамрагдсан нь зорилтот бүлгийн нийт хүүхдийн 83.2 хувийг эзэлж байна.
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, холбогдох зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагчдад E-Mongolia системээр дамжуулан шуурхай хүргэх, салбар дундын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, эрт илрүүлгийн явцад тогтмол мониторинг хийх удирдамжийг батлан хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлэх үзлэгийн үндэсний тогтолцоог бүрдүүлж, тогтвортой хэрэгжүүлэх чиглэлээр шаардлагатай бодлогын шийдэл, саналыг нэгтгэн Засгийн газарт танилцуулах юм байна.
Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгож, боловсрол болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж.


















