Онцгойгийн дайчид бялдаржуулах танхимтай болжээ
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас ажилтан албан хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байнгын бэлтгэл бэлэн байдалд байдаг дайчдынхаа бие бялдрын хөгжлийг улам хөгжүүлэхэд анхаарч байгууллагынхаа нэгэн өрөөг бялдаржуулах танхим болгон тохижуулжээ.
Мэдээллийн алба

Тус өрөө нь Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүн албан хаагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх боломжийг бүрэн хангаж өгснөөрөө давуу талтай юм байна.
Тус байгууллагын хамт олон сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.